Харанхуй ноёлсон оршуулгын газарт
Хааяахан би ганцаар зочилдог
Зах хязгааргүй шарил дундуур алхан
Зам эрэн бэдчин явдаг
Цагийн зүү шөнө дундыг заахад
Цагаан сэнснүүд цагын аясаар эргэлдэнэ
Хар хэрээнүүд дээгүүр минь сүрэглэн
Хачин муухайгаар гуаглан ниснэ
Хий дүрснүүд намайг бүчнэ
Хамаг бие айдаст автана
Тэд хажуугаас ч ургаад л, амилаад л
Өөрийн мэдэлгүй би гүйж эхлэнэ
Гүйгээд л, гүйгээд л...
Шарилын эхүүн үнэр хамар цоргиход
Би сэргэнэ, орчин тойрноо тэмтрэнэ
Хатсан шарил гарт минь мэдрэгдэнэ
Би уначихаж шарилын нүхэнд
Бие минь дагжтал чичирч хар хөлс урсана
Зүрх цээжинд галзуурсан мэт тонгочино
Шарил амилна надаас зуурна
Би мацна нүхний амсар луу...
Хашгираад л хамгийн чангаараа
Гэвч надад туслах нэгэн энд байхгүй...
Тэгээд л би сэрчихдэг
Гэхдээ дараа нь дахиад л ингэж зүүдэлдэг
Миний зүүд давтагддаг
дхх...гэхдээ давтан болоод бвал ч эвгүй шүү...
Энзо: харин тиймээ...нэг иймэрхүү л зүүдтэй хүн дэ...
МАR2: БАЯРЛАЛАА