Тэр надаас дүү. Нилээд олон насаар. Бид нилээд хэдэн жил нөхөрлөсөн. Гэхдээ яг хэдэн жил гэдгээ би сайн санахгүй байна. Магадгүй би 15 тай байсан юм болов уу? Тэгвэл бид 5 жил нөхөрлөсөн байх нь...Гэвч саяхан би түүнийг миний төрсөн дүү гэдгийг мэдсэн...Энэ нь бидний харьцаанд өөрчлөлт орулаагүй...Харин ч би маш их баярласан...Энэ бүх хугцаанд тэр бид 2 үргэлж л эвтэй байсан гэвэл эндүүрэл...Мэдээж бид хааяа зөрчилдөж бид бие биенээ үзэн ядах үе бишгүй. Гэвч удалгүй би түүнтэй эвлэрдэг. Бүр өөрөө ч мэдэлгүй эвлэрчихсэн байдаг юм.
Тэр бид хоёр одоо ч нөхөрлөсөн хэвээр...Магадгүй цаашид ч нөхөрлөсөөр байх биз... Нээрээ би түүнээс түрүүлж энэ хорвоог орхин одно...Тэр цагт тэр надтай хамт явах болов уу? Эсвэл дахин өөр хэн нэгэнтэй нөхөрлөх болов уу?
Би тэгвэл түүнийг уучлахгүй ээ...Ай ганцаардал минь би чамд ямар их хайртайг чи мэддэг ч болоосой...
лаг юм....
схан шд..
ганцаардалтай хамт бх....