Дахиад л гэнэт сэрчихлээ...Ойрд сэтгэл тавгүй байгаа болоод ч тэр үү унтаж чадахгүй гэнэтхэн сэрээд байх юм...Үгүй ээ. ЕР НЬ нь би угаасаа л унтаж чаддаггүй хүн шд...Гадаа гарлаа...Ямар сайхан байнаа...
Цаг 05:37 болчихож...
Өнөөдөр хэдийнээ болчихсон...Харин өдөр хурдан болоосой...Бас орой...Орой түүнтэйгээ хамт алхмаар байна...Ойрд хамт байж чадахгүй л...Бас цаснаар алхаагүй удчихаж...Алхаад л, алхаад л...хаа хүртэл алхсан ч яахав...
Зөрж өнгөрч буй хүмүүсийг эр эм, хөгшин залуу гэж ялгалгүй зэрвэсхэн ч гэлээ хараад өнгөрөөмөөр...Хувцас, гоёл чимэглэлийг нь бишээ...Гол нь тэдний харц...Харц бүрээс өөр өөр мэдрэмж...
05:48
Унтахдаа уншсан Лодойдамба гуайн "ГЭРЭЭСЛЭЛ" гэдэг өгүүллэг...Сургамжтай л...Одоо хүртэл уншаагүй байсан нь жаахан харамсалтай...Хүн нэг л амьдрана...Алдаж болно...Гэхдээ гол нь алдаагаа ухамсарлаад засаж залруулах хэрэгтэй...Тэгж л чадвал та өөрийгөө ялж, жинхэнэ дүр төрхөө бий болгож чадна гэсэн үг...
Заза тэмдэглэлээ дуусгадыму цаг хэдийнээ.. 05:55 болчихож...
06:46
Унтах юмсан...Яг галзуурлаа...
07:28
Нойр хүрч эхэлж байх чинь...