Өнөөдөр 2010 оны 04 сарын 17...
Яг 2 жилийн өмнө буюу 2008 оны 04 сарын 17 ны энэ өдрийг би өчигдөр юм шиг л тод санаж байна...Энэ өдөр та бид хоёрын хамгийн сүүлчийн уулзалт байсан...Тэр уулзалт хамгийн сүүлчийнх гэдгийг би даанч мэдээгүй...Манайхнаас хамгийн сүүлчийн удаа таныг харсан, уулзсан хүн би байсан...Тиймдээ ч би буруутгагдсан...Яагаад, юунаас болж гэж үү? Намайг таньтай олигтойхон шиг хэдэн үг солиоод, хаачих гэж байгааг нь асуучихсангүй гэж тэд, тэд ч биш тэр / ....ын эгч / хэлсэн...
Энэ үг яг л намайг аянга шиг ниргэсэн...Би ажилаа хийж бсан шүү дээ гэж дотроо өөрөө өөрийгөө өмөөрсөн боловч эгчид юу ч хэлж чадаагүй...Тэр үгээс болоод ч юмуу бас би өөрийгөө буруутгаж эхэлсэн...Түүнээсээ болж бүтэн сар, шөнө бүр таныг зүүдэлж сэрдэг болсон...Янз бүрээр...Таныг нас барсан байгаагаар, амьд байгаагаар...Надруу хараад инээгээд надтай ярьж байгаагаар...гээд л зүүдэлдэг бсан...Заримдаа бүр автобусанд, гудамжинд явж байхдаа таньтай төстэй хүн харагдвал дагаад явчих гээд л...2008 оны 04 сарын 17...Ажилаа хийгээд, юм шивээд сууж байтал та орж ирээд ахдаа 10,000 төг өгчих гээд ард зогсож бсан чинь одоо ч нүдэнд харагдсаар...Надад бсан нь л 9500 бсан блхр түүнийгээ өгөөд л гаргасан...За ах нь нөгөөдөр ирнээ гээд гарахад тань таныг үл анзааран үлдсэн...
Таныг алдсандаа бид бүхэн харамсдаг боловч нэг зүйлд өшөө илүүгээр харамсдаг...Юу гээч? ... Ид хийж бүтээх залуу халуун насан дээрээ амиа алдана гэдэг үнэхээр харамсалтай...Тэр дундаа гэргий хүний хайр энхрийлэл, хүүхдийн цангинасан инээдийг мэдрэлгүйгээр энэ хорвоог орхин одсон...
Одоо би таныг санахаараа блогруу чинь орж хэдэн шүлгийг тань уншиж л сэтгэлээ хуурдаг...Ком дээр бсан шүлгүүд тань устчихсан...Харин таны шүлгийн дэвтэр надад байгаа...Чадвал найз нартай чинь холбогдож шүлгүүдийг тань цуглуулж ном болгож гаргах юмсан л гэж бодох юм...Таны найз нөгөө.....ах надад шүлгүүдийг чинь өгнө гэсэн боловч би холбоо барьж чадахгүй юм. Хэрэвээ ном гаргажчадвал миний сэтгэл жаахан ч гэсэн тайтгарч би өөрийгөө буруутгах минь багасах болов уу гэж итгэнэм...
ТАНЫГАА ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙЭЭ...МАРТАЖ Ч ЧАДАХГҮЙ...НАДАД ТИЙМ ЭРХ Ч БАЙХГҮЙ...
Ахын минь блогууд...
Банжигийнх...http://dismalpoetry.blog.banjig.net/
Блогмнийх: https://www.blogmn.net/dismalpoetry/
Гөү гөүийнх: http://darkpoetry.blog.gogo.mn/index.html
Дэлхий.нэтийнх: http://yodorgavliinesregtal.delhii.net/
Банжиг блогоосоо энэ оны 4 сарын 17 нд бичсэн бичлэгээ хуулан авчирч засвар оруулан нийтэлсний минь учир гэвэл ахын маань шүлэгүүдийг зарим нэг хүмүүс хуулбарлан өөрийн хувийн блог, сайтдаа эх сурвалжийг нь дурьдалгүйгээр өөрөө бичсэн юм шиг бусдад сэтгэгдэл төрүүлэхээр бичсэнд бухимдаж, сэтгэл маш ихээр эмзэглсэн юм....хЭрэв уншигч таньд талийгаач ахын минь шүлэгүүд таалагдах аваас...ЗААВАЛ ЭХ СУРВАЛЖИЙГ НЬ ДУРЬДАХИЙГ ХҮСЬЕ...
ХАРИН ХОРВОО ДЭЭР ИЙМ НЭГЭН ХҮН АМЬДАРЧ БАЙГААД МӨНХ БУСЫГ ҮЗҮҮЛСЭН ЮМ ШҮҮ...ТЭР ХҮН ҮНЭХЭЭР АВЪЯАСЛАГ НЭГЭН БСАН ГЭДГИЙГ ЦӨӨН Ч ХҮН ГЭСЭН ДУРСААСАЙ ...ГЭСЭН ХҮСЛЭЭС НЭГ НОМ ХЭТДЭЭ ГАРГАХ БОДОЛ БГАА....